Family Link-н эцэг эхийн хяналт нь Эцэг эхэд зориулсан Family Link-н дэмжигч апп юм. Энэ аппыг зөвхөн хүүхэд эсвэл өсвөр насныхны ашигладаг төхөөрөмжид татна уу. Эцэг эхийн хяналтын апп болох Family Link-г Google-с туршаарай. Таны хүүхэд бага насны эсвэл өсвөр насны аль нь ч байсан та Family Link аппаар хүүхдээ онлайнаар суралцах, тоглох болон судлах зэрэгт чиглүүлэх дижитал үндсэн зарчмыг төхөөрөмжөөсөө алсаас тохируулж болно. Та Family Link-г ашиглан 13-aaс (эсвэл
танай улсад зөвшөөрөгдөх нас) доош насны хүүхдэд бүртгэлтэйгээ ижил Google-н ихэнх үйлчилгээг ашиглах боломжтой Google Бүртгэл үүсгэж болно.
Та Family Link-н эцэг эхийн хяналтаар дараахыг хийж болно:
Түүнд зохистой контент харуулах • Түүний аппын үйл ажиллагааг харах - Дэлгэцийн цагийг нь өөр, өөрөөр тохируулж болно. Таны хүүхэд дуртай аппууддаа хэр их хугацаа зарцуулдгийг харуулах үйл ажиллагааны тайлангаар хүүхдэдээ Android төхөөрөмжөө зохистой ашиглахад нь туслаарай. Та өдөр тутмын, долоо хоног тутмын эсвэл сар бүрийн тайланг харж болно.
• Түүний аппуудыг удирдах - Та ашиглахад хялбар мэдэгдэл авснаар хүүхдийнхээ Google Play Дэлгүүрээс татахыг хүссэн аппыг зөвшөөрөх эсвэл хориглох боломжтой. Мөн та аппын худалдан авалтыг удирдах, хүүхдийнхээ төхөөрөмжөөс тодорхой аппуудыг нуух үйлдлийг бүгдийг нь төхөөрөмжөө ашиглан алсаас хийж болно.
• Түүний сониуч байдлыг хөгжүүлэх - Та хүүхдэдээ тохирох аппуудыг сонгоход хэцүү байж болох тул Family Link танд хүүхдийнхээ төхөөрөмжид шууд нэмэх боломжтой багш нарын санал болгосон аппуудыг харуулна.
Дэлгэцийн цагийг хянах • Хязгаарлалт тохируулах - Та хүүхдэдээ дэлгэцийн цагийн зохистой хугацааг сонгож болно. Ta Family Link-г ашиглан хүүхдийнхээ хяналтад буй төхөөрөмжүүдэд цагийн хязгаарлалт болон унтах цаг тохируулснаар тэдэнд төхөөрөмжөө тэнцвэртэй ашиглахад нь тусалж чадна.
• Түүний төхөөрөмжийг түгжих - Гадаа тоглох, оройн хоол идэх эсвэл зүгээр л цагийг хамтдаа өнгөрүүлэх зэргээр завсарлага авах цаг болсон бол та хяналтад буй төхөөрөмжүүдийг алсаас түгжиж болно.
Түүний хаана байгааг харах • Хүүхдээ гадуур явж байх зуур хаана байгааг нь мэдэх боломжтой байх нь чухал. Та хүүхдээ Android төхөөрөмжөө биедээ авч явж байгаа бүхий л үед Family Link-г ашиглан байршлыг нь тогтоож болно.
Чухал мэдээлэл • Family Link-н хэрэгслүүд таны хүүхдийн төхөөрөмжөөс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тохирох төхөөрөмжийн жагсаалтыг families.google.com/familylink/setup холбоосоос харна уу
• Family Link танд хүүхдийнхээ Google Play-с хийх худалдан авалт болон таталтыг удирдахад туслах боломжтой ч тэрээр аппын шинэчлэлт (зөвшөөрлийг өргөтгөдөг шинэчлэлт багтана), таны өмнө нь зөвшөөрсөн аппууд эсвэл Гэр бүлийн санд хуваалцсан аппуудыг суулгахад танаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Эцэг эх хүүхдийнхээ суулгасан аппуудыг Family Link-н аппын зөвшөөрлөөс тогтмол шалгах хэрэгтэй.
• Та хүүхдийнхээ хяналтад буй төхөөрөмж дээрх аппуудыг нарийвчлан шалгаж, түүнд ашиглуулахыг хүсэхгүй байгаа аппуудыг идэвхгүй болговол зохино. Та урьдчилан суулгасан зарим аппыг идэвхгүй болгох боломжгүй байж болохыг анхаарна уу.
• Бага насны эсвэл өсвөр насны хүүхдийнхээ төхөөрөмжийн байршлыг харахын тулд тухайн төхөөрөмж нь асаалттай, саяхан идэвхтэй байсан бөгөөд интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
• Багш нарын санал болгосон аппууд зөвхөн АНУ-д амьдарч буй, Android төхөөрөмж ашигладаг тодорхой насны хүүхдүүдийн эцэг эхчүүдэд боломжтой.
• Family Link таны хүүхдийн онлайн туршлагыг удирдахад туслах хэрэгсэл олгодог хэдий ч интернэтийг аюулгүй болгодоггүй. Харин энэ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ интернэтийн хэрэглээг зохистой болгох сонголт өгч, хүүхдүүдтэйгээ интернэтийн хэрэглээний талаар харилцан яриа үүсгэхийг дэмжих зорилготой.